2023.04.12 16:34:58
  Б.Одончимэг

“ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭМЯамнаас хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж  байна. 

Энэхүү аяны хүрээнд тус төв нь иргэд үйлчлүүлэгчид болон эмч, ажиллагсдадаа зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

Эмч, ажиллагсдын дунд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, өвчин эмгэгээс сэргийлэх, илүүдэл жинг бууруулах, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ”  2 сарын уралдаан зарлаж, нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. 

Нээлтийн үеэр БОЭТ-өөс  аймгийн төв талбай хүртэл алхалт хийж, тус төвийн дэргэдэх спорт хамтлаг дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллолт, хоолны илчлэг тооцох талаар зөвлөгөө өгч, уралдаанд оролцогчдыг бүртгэн, биеийн жинг тодорхойлов. 

Цаашид энэхүү аяны хүрээнд эмч, ажиллагсад болон иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох  сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  97412
энэ жил  63927
энэ сар  3267
энэ долоо хоног  1811
Өнөөдөр  1811