Монгол Улсын Хүний гавьяат эмч, Толгой хүзүүний мэс заслын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, хавдар судлалын клиникийн профессор Г.Пүрэвдорж БОЭТ-ийн зөвлөх эмчээр ажиллахаар гэрээ байгууллаа.
Тус төвд 2022 оны 10 дугаар сараас толгой хүзүүний үзлэгийн амбулаторийн кабинет нээгдэж үзлэг, оношилгоо, хяналт хийгдэж байгаа бөгөөд цаашид мэс заслын эмчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Зөвлөх эмчтэй болсноор Хүний гавьяат эмч Г.Пүрэвдоржийн шавь БОЭТ-ийн их эмч Д.Батболд толгой хүзүүний байрлалтай хавдрын мэс заслыг хамтран хийж, цаашид өөрийн эмнэлэгтээ нутагшуулан хийх боломж бүрдэж байна.
Орон нутагтаа цаг алдалгүйгээр нарийн мэргэшлийн мэс заслын тусламж үйлчилгээг авч, иргэд үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах өндөр ач холбогдолтой юм.