Орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяараа “Олон улсын сувилагчдын өдөр” хэмээн онцлон тэмдэглэж ирсэн бөгөөд БОЭТ-ийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд “Олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Сувилахуйн баяр нэг сарын турш үргэлжилж сувилагч нарын дунд уулзалт ярилцага, эссэ бичлэгийн уралдаан, спортын арга хэмжээ, болзолт уралдаан, анх удаа баярын хурал зохион байгуулж тэдэнд тулгамдсан асуудлуудыг сонсон боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, зарим асуудлуудыг төлөвлөгөөнд тусган үе шаттайгаар шийдвэрлэхээр болсон.
Баярын үеэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Мэс заслын тасгийн сувилагч С.Жаргал, Дотор арьсны клиникийн ахмад сувилагч А.Оюунцэцэг нар, Алтан гадас одонгоор Хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Н.Цэцэгээ, Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн ахмад сувилагч П.Аюуш, Хөдөлмөрийн хүндэт медалиар Дотор арьсны клиникийн сувилагч Т.Тогоосүрэн, Б.Пагамсүрэн нар, Шилдэг сувилагчид олгодог “Алтан дэнлүү” шагналаар Яаралтай тусламжийн тасгийн диализын сувилагч П.Мягмарсүрэн, ЭМЯ, ЭМГ, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар 35 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд шагнагдлаа.