2023.06.22 13:14:23
  Б.Одончимэг

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн баг ажиллаа.

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Ш.Батчимэгээр ахлуулсан эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг  БОЭТ-д үзлэг, оношилгоо хийж, сэргээн засах анагаах ухааны орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаар эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Гэмтэл, мэс засал, зөөлөн эдийн төрөл бүрийн эмгэг болон хөдөлмөрийн чадвар алдагдах үед сэргээн засах эмчилгээ тун чухал байдаг. Орчин үеийн анагаах ухаанд үе, зөөлөн эдийн гэмтлийг хэт авиан үений ЭХО-оор оношлох арга нэвтэрч байна.

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  189354
энэ жил  70903
энэ сар  4988
энэ долоо хоног  1813
Өнөөдөр  248