Дэлхий нийтээр ковид-19 аймшигт цар тахлын үеэр Эрчимт эмчилгээний болон бусад мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, өөрийн бие, гэр бүлийг үл хайхран цаг наргүй, ачаалал ихтэйгээр ажиллаж байгаа билээ. Энэ хүнд хэцүү цаг үед Эрчимт эмчилгээний амрах өрөөг иж бүрэн тохижуулж, эмч, ажилчдын амрах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн Арвайхээр сумын засаг дарга Б.Ганбат, санхүүгийн албаны дарга Ц.Пүрэвсүрэн нарт баярласан талархсанаа илэрхийлье. Цаашдын ажил үйлс, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.
ӨВ. БОЭТ-н Эрчимт эмчилгээний тасгийн хамт олноос.